Словак хэл

Словак хэл нь Бүгд Найрамдах Словак Улсын албан ёсны хэл юм. Энэтхэг-Европ хэлний аймаг, Слав хэлний бүлэгт багтана. Слав хэлний бүлэг дундаа чех хэл, польш хэл зэрэгтэй хамт Баруун Слав хэлний дэд бүлэгт харьяалагдах бөгөөд ялангуяа чех хэлтэй төстэй учраас чех, словак хэлээр ярилцагсад харилцан ойлголцдог байна. Хэлний код ISO 639-1 нь sk, ISO 639-2 нь SLO/SLK.

Словак хэлээр Бүгд Найрамдах Словак улсад 5 сая орчим хүн харилцдаг. Бусад улсуудын хувьд АНУ-д 500 мянга, Чех улсад 320 мянга, Унгарт 110 мянга, Сербид 80 мянга, Румынд 22 мянга, Польшид 20 мянга, Канадад 20 мянга, Австрали, Украйн, Болгар, Хорват зэрэг улсуудад 5,000 орчим ярилцагсад бий.

Бичиг үсгийн хувьд латин үсэгт DZ, CH гэсэн нийлмэл үсгүүдийг нэмж хэрэглэхээс гадна өргөлтийн тэмдэг ашигладаг.

Агуулга

[Засварлах] Дүрэм

Үйл үг нь өгүүлэгдэхүүний тоо, хүйсээс хамаарч хувирна. Ерөнхийдөө өгүүлбэр нь SVO бүтэцтэй.

2 янзын өнгөрсөн цаг, 1 ирээдүй цагийн хэлбэртэй.

[Засварлах] Аялга

Ерөнхийд нь 3 ангилж болно:

  • Зүүн Словак аялга
  • Төв Словак аялга
  • Баруун Словак аялга

[Засварлах] Түүх

Гол өгүүлэл: Словак хэлний түүх

[Засварлах] Мөн үзэх

Template:Слав хэлний бүлэг

[Засварлах] Гадаад холбоос

Wikipedia
Словак хэлний википедиа

Program lojalnosciowy muzyczne albumy za free, album avp2 apartamenty kraków karta Problemy z komputerem Włatcy Móch Działki budowlane życzenia Cytaty Krynica Zdrój fryzury Outsourcing IT praca dla informatyka zakłady bukmacherskie kick koparki Bułgaria wczasy Karaoke tani kredyt hipoteczny COOLsurf