Дублин

Дублин
Dublin (Англи)
Baile Átha Cliath (Ирланд)
Дублин хот
Дублин шөнөөр
Дублин-н далбаа
Дублин-н сүлд
Далбаа Сүлд

Дублин-н байршил
Каунти Дублин дахь байршил (жижиг зураг нь Ирланд)

Координат: 53°20′34″N, 6°15′58″W
Улс Ирланд
Каунти Каунти Ирланд
Газар нутаг  
 - Нийт 114.99 км²
Хүн ам  
 - Нийт (2006) 505,739
 - Нягтшил 4398.1/км²
Шуудангийн дүүрэг D1-24, D6W
Утасны код +353 1
Вэб хуудас: www.dublincity.ie

Дублин (Англи хэл: Dublin; Ирланд хэл: Baile Átha Cliath, Саадтай оломын тосгон) нь Ирландын нийслэл бөгөөд хамгийн том хот нь юм. Ирландын зүүн эргийн дунд хэсэгт, Лиффи голын аманд, Дублин бүсийн төвд оршино. Викингчүүдийн суурин болж байгуулагдсан бөгөөд дундад зууны үеэс тухайн арлын гол хот байсаар иржээ. Өнөө үед Ирланд арлын эдийн засаг, засаг захиргаа, соёлын төв бөгөөд Европын нийслэлүүдээс хамгийн хурдацтайгаар өсч байна.

Дублин нь 3 сая орчим хүн амтай Дублин-Белфаст корридорын бүсийн хот юм.

Англи хэлээрх Дублин (Dublin) гэсэн нэр нь 'Dubh Linn' (Ирланд хэл, dubh -> хар, and linn -> цөөрөм) гэдгээс үүссэн үг юм. Орчин үеийн Ирланд хэлээр Дублиныг 'Baile Átha Cliath' гэдэг. 'Áth Cliath' нь Лиффи голын оломын нэр бөгөөд 'Baile Átha Cliath' гэдэг нэрийг анх одоо Католик сүм болсон эртний Христийн шашны сүмд өгч байжээ. Нэрийн уртаас болж заримдаа BÁC гэж товчлогддог. Дублин хот эсвэл каунтигаас ирсэн хүнийг Даб (Dub) гэдэг.

[Засварлах] Гадаад холбоос

Commons
Commons: Dublin - зураг, медиа материалууд

Nieruchomości Śląsk Projekty domów sklep kulturystyka Ogrzewanie elektryczne Sklep internetowy Gadu Gadu wikipedia RTV Hodowla psów Fakturowanie Krynica Zdrój Darmowe gry java narkomania Gry Porównanie Lokat kick koparki Bułgaria wczasy Karaoke tani kredyt hipoteczny COOLsurf