Бусад хэлээр

Америкийн Нэгдсэн Улс

United States of America
Америкийн Нэгдсэн Улс
Төрийн_далбаа Сүлд тэмдэг
Төрийн далбаа Төрийн сүлд
Уриа
In God We Trust
Бид бурханд итгэж байна
Төрийн дуулал
The Star-Spangled Banner
Оддоор гялалзсан далбаа
Байршил
Нийслэл Вашингтон
Албан ёсны хэл(нүүд) Байхгүй (28 мужид Англи хэл нь албан ёсны)1
Засаглал Холбооны бүгд найрамдах үндсэн хуульт ерөнхийлөгчийн засаглалтай
- Ерөнхийлөгч Жорж Уокер Буш
- Дэд ерөнхийлөгч Дик Чени
Тусгаар тогтнолын үйл явдлууд
- Их Британиас тусгаарласан 1776 оны 7 сарын 4
- Хүлээн зөвшөөрөгдсөн 1783 оны 9 сарын 3
Газар нутаг
- Нийт 9,826,630 км² (3~4-д)
- Ус (%) 6.76
Хүн ам
- 2008 оны тооцоо 303,629,000 (3-д)
- 2000 оны тооллого 281,421,906
- Нягтшил 31/км² (144-д)
ҮНБ 2007 оны тооцоо
- Нийт $13.543 триллион (1-д)
- 1 хүнд оногдох ҮНБ $43,444 (4-д)
ХХИ (2005 он) 0.951 (12-д) – өндөр
Мөнгөн тэмдэгт Америк доллар ($) (USD "$")
Цагийн бүс UTC-5-с -10
- Зун UTC-4-с -10
Улсын домэйн нэр .us .gov .mil .edu
Утасны код +1
1Англи хэл 28 мужид албан ёсных, Хавайд Хавай хэл, Англи хэл хоёулаа албан ёсных

Америкийн Нэгдсэн Улс нь Хойд Америк тив дэх улс юм. Хойд талаараа Канад, Өмнөд хэсгээрээ Мексик улстай хиллэнэ. АНУ нь эх газар дахь 50 муж, Колумбын тойргоос гадна Номхон далай дахь Хавай муж ба Канадын хойно орших Аляска мужаас бүрэлдэнэ.

Агуулга

[Засварлах] Түүх

Тусгаар тогтнолын тунхаг, Жон Трумбулл
Тусгаар тогтнолын тунхаг, Жон Трумбулл

АНУ-ын түүх нь 1492 онд Америк тив нээгдсэнээс хойш, тэнд үүссэн колониудаас эхэлнэ. Тэндэхийн Британий колониуд нь 1776 онд салан тусгаарлаж, улмаар 1783 оны Парисын Гэрээний дагуу Америкийн Нэгдсэн Улс бусад улс орноор хүлээн зөвшөөрөгджээ.

1787 онд батлагдсан Үндсэн хуулийн дагуу АНУ нь холбооны улс болж анхлан байсан 13 муж улс дээр 19, 20-р зууны туршид шинээр 37 муж улс нэмэгдсэн тул тус улс Хойд Америкийн ихэнхийг эзэлсэн томоохон гүрэн болон өргөжжээ.

1861-1865 онд дэгдсэн Иргэний дайн болон 1930-аад оны эдийн засгийн Их хямралын үе нь АНУ-ын түүхийн хамгийн эгзэгтэй үе хэмээн үздэг байна. Дэлхийн I, II дайнд байгуулсан ялалт болон 1991 онд өндөрлөсөн Хүйтэн дайнаас (The Cold War) хойш АНУ нь дэлхийн хамгийн хүчирхэг гүрний статусаа хадгалсаар байна.

[Засварлах] Газар нутаг, хүн ам

Хүн амын олонхи нь цагаан арьстан.

  • Хар арьстан 29,2 сая
  • Латин гаралтай 16,9 сая
  • Индианчууд – 1,4 сая

Хүн амын 27,1% нь 18 хүртэлх насных бөгөөд 25 сая гаруй хүн 65-аас дээш настай байна. Дундаж наслалт 78. Дөрвөн хүн тутмын 3 нь хот сууринд амьдардаг.

2001 оны байдлаар, хүн амын 52% нь протестант, 24.5% нь католик, 1.4% нь жүдийн шашинтан, 0.5% нь муслим, 0.5% нь буддист, 0.4% нь хинду шашинтан, 14.2% нь шашин шүтлэггүй гэж тодорхойлогдсон байна. Үндсэн хэл нь англи.

[Засварлах] Засаг захиргаа

АНУ нь холбооны улс бөгөөд 50 муж улс болон Колумбын тойргоос бүрддэг. Нийслэл хот Вашингтонд 638,5 мянган хүн оршин суудаг. АНУ-ын хамгийн том хот нь Нью-Йорк бөгөөд дүүргийн хамт 9 сая гаруй хүн оршин суудаг.

АНУ-ын Ерөнхийлөгч нь Төрийн болон Засгийн газрын тэргүүн юм. Ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийг муж улс болгоноос шууд сонгогдсон сонгогчдын саналаар 4 жилийн хугацаагаар сонгоно. Ерөнхийлөгч нь АНУ-д төрсөн, 35 нас хүрсэн иргэн байх ёстой.

АНУ-ын Засгийн газар буюу Кабинетыг Ерөнхийлөгч томилж, Сенат батлах бөгөөд сайд нар (Төрийн нарийн бичгийн дарга гэх) нь Конгрессын өмнө хариуцлага хүлээх албагүй.

[Засварлах] Хууль тогтоолт

Хууль тогтоох байгууллага Конгресс нь 2 танхимаас бүрддэг аж. Дээд танхим Сенат нь зургаан жилийн хугацаагаар муж улс бүрээс 2 гишүүн сонгогдсон 100 гишүүнтэй бөгөөд хоёр жил тутам эдгээрийн гуравны нэг нь дахин сонгуульд ордог байна. Доод танхим болох Төлөөлөгчдийн танхимд сонгогдох гишүүдийн тоо тухайн муж улсын хүн амын тооноос хамаардаг агаад одоогийн байдлаар 435 суудалтай байна.

[Засварлах] Шүүх засаглал

АНУ-ын Дээд шүүхийн 9 гишүүнийг бүх насаар нь Ерөнхийлөгч томилж, Сенат баталдаг байна. Түүнчлэн АНУ-ын Давж заалдах шүүх, АНУ-ын Тойргийн шүүх, Муж улсын болон анхан шатны шүүх гэж байдаг.

[Засварлах] Улс төрийн гол намууд

АНУ-д үндсэндээ үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалсан АНУ-ын Бүгд Найрамдах нам (1854 онд байгуулагдсан), АНУ-ын Ардчилсан Нам (1828 онд байгуулагдсан) хэмээх хоёр намын систем тогтож, засгийн эрхийг ээлж дараалан барьсаар ирэв. Эдгээр намын үзэл баримтлалд зарчмын ялгаа үгүй боловч БНН хувийн эдийн засагт төрийн оролцоог аль болохоор хязгаарлах чиг шугам баримтлаж байхад АН нь засгийн газар хувийн эдийн засгийг тодорхой хэмжээгээр удирдан зохицуулж, хүн амын нийгмийн асуудалд анхаарах ёстой гэж үздэг байна. Энэ хоёр намаас гадна Шинэчлэлийн нам, Ногооны болон Социал демократ гэх зэрэг улс төрийн 21 нам байдаг. Тэдгээр намууд улс төрийн нөлөө байхгүй, өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаггүй.

[Засварлах] Эдийн засаг

АНУ нь дэлхийн хамгийн том, технологийн хувьд хөгжсөн хүчирхэг эдийн засагтай орон юм. Тус улсын зах зээлийн эдийн засгийн тогтолцооны дагуу худийн бизнес давамгайлах үүрэгтэй бөгөөд холбооны болон төрийн байгууллагууд шаардлагатай бараа, үйлчилгээг эдгээр хувийн үйлдвэрлэгчээс худалдан авдаг системтэй байна. Баруун Европ, Японы аж үйлдвэрлэгчидтэй харьцуулбал америкийн бизнес эрхлэгчид нь капитал болон үйл ажиллагааны хэмжээг өргөжүүлэх, ажиллах хүч нэмэгдүүлэх, шинэ бараа бүтээгдэхүүн боловсруулахад давуу талтай байна. АНУ-ын компаниуд нь компьютер, анагаах ухаан, сансар судлал, батлан хамгаалах зэрэг салбарын тоног төхөөрөмж боловсруулалтаараа дэлхийд тэргүүлдэг байна. 1994-2000 онд бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрс нэмэгдэж, инфляцийн түвшин багасч, ажилгүйдлийн хэмжээ 5 хувиас доор болов.

[Засварлах] Гадны холбоос

Commons
Commons: United States - зураг, медиа материалууд


Cena Canon EF 50mm 1.4 Wynajem samochodów Warszawa Dzwonki polifoniczne lodówki electrolux urządzenia czyszczące Angielskie Cytaty Biały Dunajec słowniczek Gry Złożoność obliczeniowa Gry, programy, filmiki, forum Obozy narciarskie Efect Doradztwo Finansowe Pozycjonowanie Stron muzyczne albumy za free, album kick koparki Bułgaria wczasy Karaoke expekt COOLsurf